ОРОНДОО ОРОХ ЗАВГҮЙ ГҮЙЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД БУЮУ МАН-ЫН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙНХЭН
МАН-д эрх мэдлийн хуваарилалт ид үргэлжилж байна. Цахим ертөнцөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн "Дараагийн Засгийн газрын тухай тэр орондоо орох завгүй гүйж байгаа залуучуудыг яриул" гэх тайлбар анхаарал татаж байна. Үнэндээ ч Засгийн газрыг унагахад шинэ гишүүдийн үүрэг оролцоо багагүй хувийг эзэлсэн. Харин одоо МАН-ын "нялх Сэнгүм"-үүд орондоо орох завгүй гүйж яваа бололтой.
Хэдэн жилийн өмнө намын нэрээ сольж, дүрмээ шинэчлэхдээ нам доторх албан ёсны жигүүрээ татан буулгаж, элдэв фракц байгуулахыг хориглосон хэдий ч МАН огт бүлэглэлгүй нам биш. Үүнийг ч саяхан Засгийн газар унагасан байдлаас харж болно. Ардын засаг ялалтын үдэлтийн марш эгшиглүүлээд жил гаруйхан хугацааны дараа Засгийн газраа огцруулчихлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат санал хураахын өмнө "Гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлага тооцох эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг хэмээн би үзэж байна. Улсаараа хөгжье гэвэл буруу жишигт цэг хатгаж, засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болсон" гэдгийг тэмдэглэн хэлсэн. Гэвч парламентын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдаа огцруулсан.
Намрын өдрүүд налайж байгаа хэдий ч өвөл хаяанд ирээд үүд тогшиж байна. Энэ л өдрүүдэд намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, хотын утаатай тэмцэх гээд ажил ар араасаа ундарсаар. Ардын засгийнхан дараагийн Засгийн газраа яаравчлан бүрдүүлж, улс орны ажлыг тасалдуулахгүй урагшлуулах шаардлага тулгараад байна.
Харин одоо тэд Бага хурлаа хуралдуулж намын дараагийн дарга, дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын бүтцийн тухай яриа өрнүүлнэ. Ардын намын Бага хурлын ээлжит хуралдаан гомдол, шүүмжлэлтэйгээр үргэлжлэх нь ойлгомжтой. Яг одоо Төрийн ордон хийгээд Тусгаар тогтнолын ордонд өрнөж буй үйл явцыг нэгтгэн дүгнэвэл, Ардын намынхан удирдлагын эрхийг нь атгасан нөхдөөсөө их хариуцлагыг нэхэхээр зэхэж байна. Хариуцлагын эхлэл Ерөнхий сайдын суудал. Харин дараа нь намын Бага хурлын эргэн тойрон дахь үйл явц. Үйл явц улс төрийн тавцнаа анхаарал татахуйц байдлаар өрнөж байна. Ямартай ч галт тэрэг хөдөлчихлөө. Ардын нам дотор албан тушаалын их марафон үргэлжилж байна.
Намрын өдрүүд налайж байгаа хэдий ч өвөл хаяанд ирээд үүд тогшиж байна. Энэ л өдрүүдэд намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, хотын утаатай тэмцэх гээд ажил ар араасаа ундарсаар. Ардын засгийнхан дараагийн Засгийн газраа яаравчлан бүрдүүлж, улс орны ажлыг тасалдуулахгүй урагшлуулах шаардлага тулгараад байна. МАН түүхэндээ анх удаа өөрсдийн "хичээл зүтгэл"-ээр Засгийн газраа унагасан. Одоо Ардын намын ахмад, дунд, залуу үеийнхний талцал хуваагдал дараагийн Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхийг л харах л үлдэж байна.
П.ГОО
Оллоо.мн