“Баагий аваргын” Батлан хамгаалах яам нэг л биш ээ

“Баагий аваргын” Батлан хамгаалах яам нэг л биш ээ
Батлан хамгаалах яам Баагийн аваргын мэдэлд очоод чамгүй хугацаа өнгөрсөн ч байс гээд л чих халууцуулдаг нь бараг хэвийн үзэгдэл болж дээ. Ерөнхийд нь захирах үүрэгтэй, Ерөнхий сайд нь үүнийг нь мэдсэн ч мэдээгүй мэт царайлж, ялгавар үзсээр байгааг нь ойлгохгүй байгаа иргэд сүүлдээ МАН Б.Бат-Эрдэнэд хэдхэн төгрөгийн өртэй юм бол доо гэх. Шалгалтын хариуг задарсан хэргээр Боловсролын сайдыгаа аваад хаячихсан Ерөнхий сайд бүхэл бүтэн хоёр хүний амь нас, нэжгээд тооны цэргийн эрүүл мэндээр тоглочихсон яамныхаа сайдыг суудал дээр нь тухлуудаад байгаагийн шалтгааныг өнөөгийн нөхцөлд бол өнөөх мөнгө, төгрөгтэй холбож хардахаас өөр замгүй мэт.

Ж.Батсуурь намдаа оруулах хандив мөнгөө хангалттай оруулж чадаагүйгээс суудлаасаа сулхан шалтгаанаар буусан бол Б.Бат-Эрдэнэ сайд бага багаар ч хамаагүй "шидэж” байгаа учир баттай гэгч нь суусан ч юм билүү хэн мэдлээ. За энэ дүүрч. УИХ-ын даргын "Томилж чадсан юм чинь буулгаж бас чадна шүү гэдгийг бүх албан тушаалтан сайн санаж яваарай” гэх захиасыг үл тоомсорлон эрх мэдлээ хэтрүүлж байгаа Ж.Эрдэнэбатад иргэд дүнгээ тавих цаг нэг өдөр л тохионо. Гэвч үүнээс өмнө Батлан хамгаалахын яам нь баахан асуудалд орж, Баагий аваргатайгаа "барьцалдах”  үе ирэх юм биш биздээ.

 

 

Учир нь барцад ихтэй энэ яамны "но” байн байн сонсогдоод байх юм. Уг нь иргэд эр зоригийн бэлэг тэмдэг болсон эрэлхэг хөвгүүдийн амь хэрхэн үрэгдснийг санаж буй. Энх цагт дарийн утаанд үрэгдсэн тэдний аминд хэн нь хариуцлага хүлээж, хэнд нь бурууг тохсныг сонсож амжаагүй байна. Цэргийн албанд мордоод цэвдэг сэтгэлтэй даргын гайгаар таяг түшиж, тахир дутуу гэх нэрийг зүүсэн цэргийн амь амьдралыг хэрхэн баталгаатай болгосныг ч сонсоогүй байхад л албан тушаалтнууд нь мөнгө, төгрөг идсэн нэрээр мөрдөн шалгагдаж эхэлснийг яам нэг л биш ээ гэх сэтгэгдлийг төрүүлж эхлэв.

 

Түүгээр ч барахгүй АТГ-ын мөрдөн байцаагчид энэ хэргийг маш нууцын зэрэглэл оруулан шалгаж байсан

 

Уг нь яг энэ шалтгаанаар өнгөрсөн жил тус яамны хэд хэдэн хүнийг шалгаж байсан ч өөрсдийгөө буруугүй хэмээн нам жим болгож байсан. Тодруулбал тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус газрын орлогч дарга, хурандаа О.Нямчулуун нарын 2-3 хүнийг хандив тусламжийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, хувьдаа завшдаг байж болзошгүй хэмээн сэрдэж эхэлсэн. Учир нь БНТУ-аас манай зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт жилдээ нэлээд их хэмжээний тусламж үзүүлдэг. Түүнийхээ заримд нь цэргийн алба хаагчдад зориулсан гутал нийлүүлдэг. Тэрнийх санхүүжилтээс дээрх албан тушаалтнууд завшсан байж болзошгүй хэмээн буруутгагдаж байсан юм.  

 

 

Түүгээр ч барахгүй АТГ-ын мөрдөн байцаагчид энэ хэргийг маш нууцын зэрэглэл оруулан шалгаж байсан ч сэжиглэгдэж байсан албан тушаалтнууд нь буруугүй хэмээн хэвлэлээр зарласнаар энэ хэрэг намжсан. Өнөөг хүртэл хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байхад өнгөрсөн пүрэв гаригт тус яамны Стратеги, бодлого телөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон өөр нэгэн даргыг АТГ-ын- хан шалгаж эхэлжээ. Өнгөрсөн жилээс цэргийн алба хаагчдад өгсөн хангалтын гутал, хувцас нь чанарын шаарддага хангахгүй байгаа бөгөөд энэ нь дээрх дарга нар тендер будилуулсантай холбоотой байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлж байна.

 

 

Дээр дурдсан О.Нямчулуун, Д.Болдбаатар нарын хэргийг хуулийн байгууллагынхан "маш нууц” хэмээгээд хэрхсэн талаарх мэдээлэл нь ч  "нууц” байгаа. Тиймээс энэ удаагийн хэрэг үүний адил замхарч магадгүй гэсэн яриа хэдийнэ гарчээ. Батлан хамгаалах яаманд хамгийн их мөнгөлөг байдаг хүмүүс нь бидний сайн мэдэх генерал, хурандаа цолтонгууд гэдэг. Цолоороо аархсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглахыг алхам тутамдаа "үзүүлдэг" ч үүнийгээ ямар нэгэн аргаар далдалж чаддаг нууц авьяастай гэлцдэг. Тэгвэл тэдний "ур чадвар" бусдадаа халдварлаж үлдсэн нь адил хэргээр жил дарааллан шалгагдаж буйгаас харагдах мэт.

 

Ямартай ч Батлан хамгаалах яаманд гутал, хувцасны тендер ашигтай байдаг, түүнийг дарга нь өөртөө авахаар санаархдаг нь нууц биш болж.

 

Эх сурвалж: Б.Заяа

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen