УИХ Ж.Батсуурийн орыг залгах хүнийг батлаж амжих уу

УИХ Ж.Батсуурийн орыг залгах хүнийг батлаж амжих уу
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Үүнтэй холбогдуулж  УИХ-ын чуулганыг түр завсарлуулах сураг гараад удаж байгаа ч албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Гэхдээ энэ сарын есөнд буюу ирэх баасан гаригт завсарлуулах нь бараг тодорхой гэх. Хэрэв УИХ баасан гаригт завсарлавал түүнээс өмнө шийдэх асуудал бий. БСШУС-ын сайд Ж.Батсуурийн орыг залгах хүнийг томилох.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу сайд нартаа хариуцлага тооцож огцруулж байсан удаа үгүй билээ. Тиймдээ ч хариуцлага алдсан сайдыгаа "бандах” сайн жишгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргалаа хэмээн ярих болж. БСШУС-ын сайдын хувьд ч илүү дутуу юм ярилгүй, Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээж авч байгаагаа дуулгасан нь яах аргагүй өмнө нь гарч байгаагүй улс төрийн шинэ өнгө төрх юм.

 

БСШУС-ын сайдыг томилох асуудлыг энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэхгүй бол ирэх 7 сар хүртэл хүлээгдэж магадгүй байна.

Одоогоор БСШУС-ын сайдын үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хавсран гүйцэтгэж байгаа.  УИХ-ын дарга С.Энхболд чуулган дээр яаралтай дараагийн сайдыг томилохыг Ерөнхий сайдад даалгасан. Сайдыг огцруулах асуудал Ерөнхий сайдыг эзгүйд болсон. Харин Ерөнхий сайдын айлчлал дууссан тул БСШУС-ын сайдыг томилох асуудлыг энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэхгүй бол ирэх 7 сар хүртэл хүлээгдэж магадгүй байна. Тус яам сайдгүй байгаагийн дээр Дэд сайд нь АНУ-д суух Элчин сайдаар томилогдчихсон. Яамны бодлогыг базах хоёр сайдын суудал хоосон байгаа юм. Тиймээс яаралтай орны хүнийг томилж, ажилд нь оруулж, улсын ажлыг гацаахгүйгээр явуулах шаардлага зайлшгүй байгаа билээ.

 

БСШУС-ын сайд огцрох өдөртэй зэрэгцэн сайд болох сонирхолтой нөхдийн нэр ус эхнээсээ гарч эхэлсэн. Т.Ганди, Н.Учрал, Цогзолмаа, Болормаа гэхчлэн олон нэр хэвлэлээр гарах болсон юм. Сөрөг хүчний зүгээс сайдыг огцруулах "давхар дээл”-гүй хүнийг сайдаар томилох ёстой, МАН өөрөө давхар дээлгүй байх талаар байнга ярьдаг хэрнээ хэрэгжүүлэх тохиолдол байдгийг сануулсан. Гэвч сайдад яригдаж байгаагийн гурван хүний хоёр нь УИХ-ын гишүүн буюу давхар дээлтэн байгаагаас харахад дээрх шаардлагыг хүлээж авахгүй нь бололтой. 

 

Эх сурвалж: Б.Өрнөх


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen