МАЛГАЙ ЮМ УУ?, ТОЛГОЙ ЮМ УУ?,

МАЛГАЙ ЮМ УУ?, ТОЛГОЙ ЮМ УУ?,

 

Д. Нацагдорж, С. Буяннэмэх, Ши. Аюуш, М. Ядамсүрэн.....хороогдчихсон. Б. Ринчен, Ц. Дамдинсүрэн...хоригдчихсон эзгүй хойгуур зохиолч болсон хэдэн зэвхий бий.

Тэдний нэг нь Ри багштай тааралдаад тэргүүн дээрх шанамыг нь доогтойхон зааж:
--Ри гуай таны наад толгой дээрхи чинь малгай юм уу? гэсэнд:
--Усан тэнэг: гоё малгайгаар
Эргүү толгойгоо нуудаг
Ухаант хүн эрдэм номоор
Гэгээн тархиа гоёдог-ийг
Малгай өмсөөд тохирохгүй
Толгой нь цойцон
Магнаг өмсөөд таарахгүй
Бие нь оцон
Ялгадас гуай та
Яаж мэдээ аж даа?
Би оюут толгой дээрээ тавьсан болохоор
Малгай л гэж бодож байна
Харин таны наад сайхан малгай доторхи чинь
Толгой юм уу? гэжээ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen