Ном бичгээ хүндлэхийн учир
-Ном бичгийг хүндлэхийн учир дээд талыг нь буруу харуулах, дорогш хандуулахыг цээрлэнэ, Зөрчвөөс алдас болно.
-Ном бичигтэй цаасаар юм арчиж зүлгэхийг цээрлэнэ. Зөрчвөөс ном эрдэм барагдана. доройтно гэнэ.
-Ном судрыг хамаа бус газар хадгалахыг цээрлэнэ. Нэн ялангуяа хөлийн шүүгээ, авдарт хийх, хөлд гишгэгдэх, хүн дээгүүр НЬ алхах газар хаяхыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс «Эрдэм номгүй эргүү мунхаг» болно, их нүгэл, алдас болно гэнэ.
-Ном судар, бичгийг усанд үйх, хог дээр хаяхыг цээрлэнэ. Зөрчвөөс цагаатгашгүй алдас болно. Эрдэм номын тэнгэр хаяна гэнэ.
-Ном судрыг сэвтээх, урахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс эрдэм ном су- рах заяа буян зайлна гэнэ.
-Ном бичиг хүнд өгөх, урилга заллагын бичиг гардуулахдаа толгой талыг нь авч буй хүний өөдөөс хандуулахыг цээрлэнэ. Заавал өөрийн биө өөдөө хандуулж өгдөг нь цаад хүнээ хүндэлж буйн тэмдэг бөлгөө.
-Ном бичиг үзэж байгаад дэлгээтэй орхихыг цээрлэнэ. Зөрчвөөс мартамхай болно гэх буюу ном муу сурна гэнэ.
Х.НЯМБУУ Ц.НАЦАГДОРЖ МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛЬ Улаанбаатар 1993