Д.Батлхам: Хөдөлгөөн засал хийхдээ хүн тус бүрд тохирсон эмчилгээний арга боловсруулах нь үр дүнтэй

Д.Батлхам: Хөдөлгөөн засал хийхдээ хүн тус бүрд тохирсон эмчилгээний арга боловсруулах нь үр дүнтэй

 

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Бат­­лхамтай ярилцлаа. Тэрбээр “Бүсэлхий ну­рууны өвөрмөц бус архаг өвдөлтийн үед илрэх биомеханикийн өөрчлөлт, хөдөлгөөн заслын үр дүн” сэдвээр өнгөрсөн сард анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм. 

-Юуны түрүүнд анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргэе. Энэхүү судалгааны ажлаа хэзээ­нээс эхлүүлсэн бэ. Мөн бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг яагаад ийнхүү гүнзгийрүүлэн судлах болов? 
-Баярлалаа. Би 2014 онд докторантурт сурал­цаж эхэлсэн. Түүнээс хойш гадаадын хоёр ч их сур­гуульд судлаач оюутнаар суралцсан байна. Су­далгааныхаа сэдвийг гурван жилийн өмнө сон­­гож байлаа. ДЭМБ-аас мэдээлснээр нуруу нь өвдсөнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчил­гээ авах хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэг­дэж байгаа. 2020 оны судалгаагаар дэлхийн хэм­жээнд хагас тэрбум хүн нурууны өвдөлтөөс үү­дэн эрүүл мэндийн байгууллагад хандсаныг га­­даадын судлаачид онцолсон. Энэ тоо 2050 он гэхэд 34.6 хувиар нэмэгдэх хандлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй. Ингэхдээ Ази, Аф­рик тивд эрчимтэй өсөх хандлагатайг сүүлийн үеийн статистик мэдээллүүд харуулж байна. Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудад ч ну­рууны өвдөлтийн улмаас иргэд эрүүл мэн­дийн байгууллагыг зорих нь элбэг. Харин буурай хөгжилтэй орнуудад нурууны өвдөлтийн ул­маас хэдэн хүн эрүүл мэндийн байгууллагад ханд­сан, тэдэнд тусламж, үйлчилгээ хэр хүр­тээмжтэй хүргэсэн талаарх мэдээлэл хомс. Иймд бага, дунд орлоготой орнууд сэргээн за­сахын чиглэлээр нурууны өвчнийг оношлох, эмч­лэх, урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө гар­­гахыг ДЭМБ-аас уриалж байгаа. Тиймээс л Монголд Улсад нурууны өвдөлт ямар түвшинд байгааг сонирхон судлах болсон л доо.
Судалгааны ажлын удирдагчаар анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж, ана­гаах ухааны доктор, дэд профессор Б.Мөнх-Эр­дэнэ багш нар ажилласан. Эрдэм шинжилгээ­ний аж­лын зөвлөхөөр анагаах ухааны доктор, профес­­сор А.Балжинням багш оролцлоо. Мөн су­­­дал­гааны ажлыг минь хөгжүүлэхэд АШУҮИС-ийн төв эмнэлэг, ШУТИС-ийн Биомехани­кийн ла­­бо­­ра­­торийн хамт олны хувь нэмэр ч их бай­­­­лаа.

-Бүсэлхий нурууны өвөрмөц бус өвдөлт болон биомеханикийн өөрчлөлт хоорон­дын холбоог тайлбарлаж өгнө үү. 
-Нурууны өвдөлтийг ерөнхийд нь өвөрмөц болон өвөрмөц бус гэж хоёр ангилдаг. Нурууны өвдөлтийн 10-15 хувь нь өвөрмөц гэсэн анги­­лалд багтана. Харин 85-90 хувийг өвөрмөц бус өвдөлт эзэлж байна. Өвөрмөц гэдэгт нь хө­дөл­гөөний дутагдлаас үүдэлтэй булчингийн чан­гарал, хөдөлгөөний алдагдал зэргийг баг­­­таан ойлгож болно. Өвөрмөц бус өвдөлтийн үед ну­руу чилэх шинж тэмдэг илрэх хэрнээ ба­га­­жийн шинжилгээгээр шалгахад ямар нэгэн өөрч­­лөлт харагддаггүй. Гэсэн ч тухайн хүнд байн­гын зовуурь илрэх нь бий. Энэ тохиолдолд хө­дөлгөөний ямар хэлбэрийн алдагдалтайг, аль хэсэгт булчин чангарсан зэргийг эмнэл зүйн үз­лэгээр тогтоох боломжтой. Үүнийг л өвөрмөц бус өвдөлт гэж нэрлээд байгаа юм. Ийм өв­­­­дөлтийн үед хоёр төрлийн хөдөлгөөний бэрх­шээл үүсдэг. Тодруулбал, хөдөлгөөний ал­­даг­дал, хөдөлгөөний хяналт алдагдах гэсэн хоёр эмгэг үүсдэг. Харин өвөрмөц өвдөлтийн үед ба­гажийн шинжилгээгээр нурууны диск цүл­хий­­чихсэн, суудлын мэдрэл дарагдчихсан зэр­­гээр нуруунд өөрчлөлт илт ажиглагддаг. 
Биомеханик гэдэг нь хөдөлгөөний далайц, үенд ирэх даралт, хурд, хурдатгал, хөдөлгөө­ний давтамж зэргийг багтаасан өргөн хүрээ­­ний ойлголт. Иймд бид судалгаандаа өвөрмөц бус архаг өвдөлтийн үед хөдөлгөөний далайц, хурд болон алдагдал, багана нуруунд ирж байгаа хө­дөлгөөний хэлбэлзэл буюу давтамж хэрхэн өөрч­лөгдөж буйг ажигласан. 

-Судалгааныхаа хүрээнд ямар таамаг дэвшүүлж байв. Үр дүнд нь үүнийгээ баталж чадсан болов уу? 
-Нурууны өвдөлтийн үед багана нурууны биомеханик өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, багана нурууны хөдөлгөөний алдагдал нь хүн бүрд ха­рилцан адилгүй байна гэж таамагласан. Иймд тус бүрд нь тохирсон хөдөлгөөн заслын эм­чилгээ хийхэд чадвар алдалт, өвдөлт буурна гэж таамаглаж байсан юм. Таамаглалаа нот­лохын тулд гурван зорилт дэвшүүлсэн л дээ. Нэгдүгээрт, нурууны өвдөлттэй хүмүүсийн биомеханик нь яаж өөрчлөгдөж байгааг тодор­хой­лох зорилготойгоор хяналтын бүлэгтэй­гээр судалсан. Түүврийг сонгохдоо олон улсад өр­гөн хэрэглэдэг “Gpower” гэх программыг ашиг­ла­сан. Хоёрдугаар зорилтын хүрээнд өвөрмөц бус өв­­дөлтийн үед багана нурууны хөдөлгөө­ний ал­дагдалтай хүн бүрд тохирсон хөдөлгөөн зас­­­лын эмчилгээг боловсруулаад 12 долоо хоног буюу гур­ван сарын хугацаанд хэрэгжүүлж, үр дүнг нь тодорхойлсон. Гуравдугаар зорилтын хү­рээнд ихрүүдийн судалгааны сонгодог загва­­­рыг ашиг­ласан юм. Нэг болон хоёр өндгөн эсийн их­­­­рүүдийг хамруулж багана нурууны хөдөл­­­­­гөө­ний ижил төстэй байдлыг судалсан.

-Нурууны өвдөлтийн улмаас эмнэлэгт хандах хүмүүсийн тоо огцом нэмэгдэх хандла­га­тай байгаа талаар дурдлаа шүү дээ. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөл­­­тийг на­рийвчлан судалснаараа эмнэлэгт хан­­дах хүний тоог бууруулах боломж бий юү?
-Биомеханикийн өөрчлөлт болон нурууны өвдөлтийг олон улсад ч сүүлийн үед нэлээд эр­чимтэй судалж байна. Нурууны өвөрмөц бус өв­­дөлт болон биомеханикийн өөрчлөлтийн та­­­­лаарх су­­далгааны ажил Монголд хомс. Түүнч­­лэн био­­ме­­­ханикийн үндсэн үзүүлэлтийг то­­­дор­­­­хойл­­сон судалгаа огт байсангүй. Бид су­­дал­­­­гаа­гаараа хөдөлгөөний далайц, үйл ажил­­ла­гааны сорилуудыг хамтад нь нэгтгэж гаргаж ирс­­­нээрээ давуу талтай. Багана нурууны хө­­­дөл­­гөөний далайц гэдэгт үндсэн хөдөлгөөн бо­лох нугалах, тэнийлгэх, эргүүлэхэд ямар өөрч­лөлт гарч буйг тодруулсан. Хоёрдугаарт, ба­гана ну­­­рууны хөдөлгөөний анализ хийдэг системийг ашигласан нь судалгааны үр дүнг улам нарийвч­­лал­тай гаргах үндэс боллоо. Мөн тухайн хүний амьд­ралын хэв маягаас хамааралтайгаар бү­сэл­хий нуруунд ямар өөрчлөлт орж буйг тод­­­руулахын тулд нэг хөл дээр зогсох, хагас суух, алхах, саад давж алхах, ачаа өргөх гэх мэт үйл ажиллагааны сорилыг ашигласан.  

-Энэхүү судалгааны үр дүн хэрхэн гарсан бол?
-Судалгааны үр дүн маш сонирхолтой гар­лаа. Нэгдүгээр зорилтын хүрээнд багана нурууны биомеханик яаж өөрчлөгдөж байгааг шалга­сан. Ингэхэд хөдөлгөөний далайцын сорилын үед нуруу нь өвдөж буй хүнийх өвдөөгүй нэгний­хээс буурсан байв. Харин хөдөлгөөн хийх буюу алхах, ачаа өргөх, сууж, босоход багана ну­рууны далайц эрүүл хүмүүсийнхээс илүү их бай­лаа. Энэ нь нурууны өвдөлтийн үед багана ну­­рууны тогт­­воргүй байдал үүсдэгийг харуулж буй юм. Ба­гана нурууны тогтвортой байдлыг сайжруу­­­лах­гүй бол өвдөлт улам даамжрах эрсдэлтэй. 

-Нурууны өвчний үед сэргээн засах эмчилгээ хэр үр дүнтэй болохыг судалсан гэсэн шүү дээ. Гурван сарын хугацаанд ажил­лахад өвчтөнүүдэд ямар ахиц гарав? 
-Өвөрмөц бус архаг өвдөлтийн биомеха­ни­кийг өмнө хэлсэнчлэн тодорхойлсон. Үүний дараа тухайн хүнд багана нурууны ямар хэл­­бэрийн хөдөлгөөний алдагдал үүсээд бай­гааг тогтоосон юм. Нугалах, тэнийлгэх, эргэх хэл­­бэрийн хөдөлгөөний алдагдал өөр хоорондоо харилцан адилгүй байлаа. Түүнчлэн нийлмэл хэлбэрийн буюу өмнө дурдсан хөдөлгөөний алдагдлууд хавсарсан тохиолдол ч бий. Хөдөл­гөөн заслын үр дүнг тодорхойлохын тулд бид хувь хүн бүрд тохирсон эмчилгээний аргыг боловсруулсан. Уг эмчилгээндээ нийт 45 орол­цогч хамруулж судаллаа. Судалгаанд оролцог­­­чид гурван сарын хугацаанд хөдөлгөөн за­­сал­­­чийн хяналтад тусгайлан боловсруулсан дас­­­­га­­лыг хийсэн. Үр дүнг тодорхойлоход ну­рууны өвөр­­мөц бус өвдөлттэй хүмүүсийн зо­вуурь буур­­сан байв. Мөн хөдөлгөөний чадвар ал­­­­­­далт, багана нурууны хөдөлгөөний алдагдал ч буур­­­сан байлаа. Үүнээс гадна эмчилгээний да­­­­раа биомеханикийн үзүүлэлтүүд сайжирсан.

-Хүн бүрд тохирсон эмчилгээний арга бо­­ловсруулахдаа юуг голлон анхаарсан бэ?  
-“Нурууны эмчилгээ бүх хүнд адилхан бай­даг” гэх буруу ойлголт нийтийн дунд байдаг юм. Хөдөлгөөн заслын үүднээс аваад үзвэл хувь хүн бүрийн нурууны өвдөлт харилцан адил­гүй. Тиймээс бид хувь хүн бүрийн онц­­­логийг ил­­рүүлэхийн тулд эхлээд ямар хэлбэ­рийн хө­дөлгөөний алдагдал үүссэнийг тодор­­хойл­­дог. Ингэснээр тухайн хүнд тохирсон дас­гал хө­­дөл­­гөөний төлөвлөгөө гаргадаг. Багана ну­рууны хөдөлгөөний алдагдлыг тодорхой­­лохын тулд олон улсад өргөнөөр хэрэглэдэг тестийг ашиг­лалаа. Мөн хөдөлгөөний алдагдлыг эмч­лэхэд үр дүнтэй гэж үзсэн судалгааны аргуудыг ашиг­­лаж, эмчилгээний төлөвлөгөө гаргасан. Су­­­­далгааны ажил дууссан ч оролцогчид тэр­­­хүү дас­­­­галаа нурууны өвдөлтөөс урьдчилан сэргий­лэх зорилгоор үргэлжлүүлэн хийх боломжтой. Өдөр тутамдаа өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийгээд байвал бүсэлхий нурууны өвдөлтөөс сэргийлэх ач холбогдолтой. Иймд нуруу нь өвд­дөг хүмүүст зөвлөхөд нэг удаа ч болтугай хө­дөлгөөн засалчид хандах хэрэгтэй. Ингэснээр танд ямар хэлбэрийн хөдөлгөөний алдагдал үүс­­сэнийг тогтоож, өөрт тохирсон дасгалын зөв­лөм­­жийг авч, цаашдаа нуруугаа хамгаалах, өвч­­лөл хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой. 

-Хүзүү, нуруу чилж өвдөх үед хүмүүс эрүүл мэндийн байгууллагад тэр бүр хандаад байдаггүй шүү дээ. Уг нь ийм тохиолдолд ч хөдөлгөөн засалчид хандах хэрэгтэй гэдэг байх аа?  
-Хүзүү, нурууны өвдөлтийг өмнө хэлсэнчлэн өвөрмөц болон өвөрмөц бус гэж ангилдаг. Хө­дөлгөөний алдагдал нь хүндэрснээс таны хэл­сэнчлэн хүзүү, нуруу өвдөх буюу хүнд хэлбэр лүү шилжиж буй юм. Тиймээс урьдчилан сэр­гий­­­­лэх зорилгоор хөдөлгөөн засалчид хан­даж, ямар хэлбэрийн хөдөлгөөний алдагдал үүссэ­нийг тодорхойлуулж мэргэжилтнээс зөвлөгөө авах нь чухал. 
Хүзүү, нурууны өвдөлтийн үед бариа засал хийл­гэх нь түгээмэл байдаг шүү дээ. Бариа за­сал нь идэвхгүй эмчилгээний арга. Бариа засал хийлгэсэн үед цусан хангамж сайжирч, биед таатай санагдах боловч урт хугацаандаа үр дүнтэй арга биш. Өвдөхөөс сэргийлье л гэж бодож байгаа бол юуны түрүүнд хөдөлгөөний ал­дагд­лаа тодорхойлуулах хэрэгтэй. Мэргэж­­лийн бус хүнд хандаж бариа засал хийлгүүлс­нээс гэм­тэх нь элбэг. Мөн хүзүү, нурууны блок гар­гах нь хөдөлгөөн засалчийн үндсэн тус­ламж, үйл­чилгээ биш. Энэ нь маш нарийн тех­ник шаард­даг, нарийвчилсан үзлэг, оношил­­гоонд тул­гуурладаг. Тиймээс үзлэг, оношилгоо огт хий­­­­гээгүй байж хүзүү, нуруугаа эмчлүүлэхээр орол­­­­дох нь байж боломжгүй үйлдэл. Тиймээс та заа­­­вал эмнэлэгт хандах хэрэгтэй. Бариа зас­­лийн тө­вүүдэд үзлэг, оношилгоо хийхгүйгээр эмчил­­­гээ хийж, гэмтлийг улам даамжруулдаг. 

-Ачаа өргөх, алхах зэрэг хөдөлгөөний үед багана нуруунд өөрчлөлт ордог талаар дурдсан байсан. Оролцогчдыг амьдралын хэв маягаар нь ялгаж үзэв үү. Өөрөөр хэлбэл, өдөр тутамдаа хүнд ачаа өргөдөг, хөдөлгөөнтэй бай­­даг болон тогтмол сууж ажилладаг хүмүүст ялгаа бий, эсэхийг тодруулсан болов уу?  
-Нурууны өвдөлтийн эрсдэлт хүчин зүйлд тухайн хүний амьдралын хэв маяг ч хамаар­даг. Нэг хөдөлгөөнийг давтан хийдэг буюу хүнд ачаа зөөдөг хүмүүсийн нуруу гэмтэх нь түгээмэл. Ачааг буруу өргөснөөс нуруу бага багаар гэмтдэг. Энэ нь даамжирсаар хүнд гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс үе хамгаа­лах техник буюу ачааг хэрхэн зөв өргөх, олон ца­гаар сууж ажилладаг хүмүүсийн хувьд багана ну­рууны ачааллыг зохицуулахад анхаарал хан­дуулах хэрэгтэй. Бидний судалгааны хавсралт хэсэгт үүнтэй холбоотой олон нийтэд зориулсан зөвлөмж бий. 

-Хөдөлгөөн засалч нар дэлхий нийтэд ч эрэлттэй мэргэжлийн тоонд багтаж байгаа шүү дээ. Иймд Монгол улсын хувьд ч сүүлийн жилүүдэд хүний нөөцийг нь нэ­мэгдүүлэхийн тулд суралцагчдын тоог нэ­мэгдүүлэхээр олон арга хэмжээ авсан. Эдгээр нь хэр үр дүнтэй байгаа бол? 
-Улсын хэмжээнд одоогоор 300 орчим хө­дөл­гөөн засалч эрүүл мэндийн салбарт ажил­лаж байна. Хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гур­­ван жилийн өмнөөс хөдөлгөөн засал­чаар су­­­рал­­цах оюутнуудыг их, дээд сургуульд хөн­­гөлөлт­тэй үнээр суралцуулахаар Зас­гийн газ­­раас шийд­­вэр­­лэсэн. Үүний дүнд хөдөлгөөн за­­салчийн ан­­гийн элсэлт ч нэмэгдсэн. Тиймээс бид тоо гэхээс илүү­­тэй чанарт анхаарч буй. Хэдхэн жилийн дараа хөдөлгөөн засалч нарын тоо улам нэмэг­­дэх байх. Мөн манай сургуу­лийн төгсөгч нар үр­гэлж­­лүүлээд хүүхдийн, дот­рын, мэдрэлийн, амьс­гал, зүрх, судасны хөдөл­гөөн засалчаар мэр­­­гэ­шин суралцаж, чадвараа байнга ахиулсаар байгаа.  

А.Тэмүүлэн

https://www.unuudur.mn/a/273135

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen