SpaceX Италийн Засгийн газрыг харилцаа холбоогоор хангах 1.6 тэрбум долларын гэрээ байгуулна
Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг SpaceX компани Италийн Засгийн газартай аюулгүй харилцаа холбоог хангах гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү гэрээ нь Европын хамгийн өндөр төсөл болох юм.
2023 оноос гэрээ байгуулах тухай яригдаж Италийн Батлан хамгаалах яам болон Үндэсний тагнуулын алба дэмжсэн ч эцсийн хэлэлцээр хараахан батлагдаагүй байна.
Гэрээнд Газар дундын тэнгисийн бүс нутагт Италийн армид харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх, байгалийн гамшиг болон террорист халдлагын үед ашиглах хиймэл дагуул, үүрэн холбооны үйлчилгээг тусгажээ.