Гашуунсухайт дахь хил, гаалийнхны хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Гашуунсухайт дахь хил, гаалийнхны хахуулийн хэргийг шүүхэд шилжүүллээ

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомтын хил, гаалийн ал­бан тушаалтнуудын холбогдсон хээл ха­хуу­лийн хэргүүдэд НПГ-аас яллах дүгнэлт үйл­­дэн шүүхэд шилжүүллээ. “Нүүрсний” гэх хэр­­­гийн хүрээнд шалгасан хэргүүдийн нэгт Га­­­­­шуунсухайт дахь Гаалийн газрын улсын бай­цаагч Х.Нурлан, А.Оргил нар холбогдсон юм. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн аж ахуйн нэгжийн тээвэрлэсэн нүүр­сийг гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвт­­­рүүлснийхээ хариуд багагүй хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-2-ын ний­­тийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-1 дэх хэсгийн хахууль өгсөн гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна. 
Тэднээс гадна Өмнөговь аймаг дахь Хи­лийн цэргийн анги, Улаанбаатар хотын болон Га­шуунсухайт дахь Гаалийн газрын ажилт­­нууд “Ко­вид-19” цар тахлын үед нүүрс тээвэр­лэх үйл ажиллагаа явуулдаг компаниудын тээв­рийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх­дээ гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуур­­­хай хийх, дараалал харгалзахгүйгээр явуулах зэр­гээр давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан хэрэгт мөн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. 
Уг нь “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан хэмээн яллагдагчаар татагдсан нэг бус хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн ан­хан шатны шүүхэд шилжүүлж байсан ч эл­дэв шалтгаанаар шийдвэрлэлгүй буцааж байсан удаатай. Дээр дурдсан хэргүүдийг хэрхэхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen