Далай лам газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийн төлөө залбирчээ

Далай лам газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийн төлөө залбирчээ

 

ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 10 /NHK/. БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах оронд энэ долоо хоногийн эхээр болсон хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө Далай лам залбирал үйлджээ.

 

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 120 гаруй хүн амиа алдсан байна. 

 

Төвөдийн буддизмын оюун санааны удирдагч олон ламын хамтаар пүрэв гарагт амиа алдагдсын дурсгалыг хүндэтгэх ёслолыг удирдан явуулжээ. Уг зан үйл Энэтхэгийн өмнөд нутгийн Карнатака мужид болсон байна. 1959 оны бослогын дараа олон төвөдүүд Далай ламын хамт тус улс руу дүрвэж, тэнд цөллөгийн засгийн газрыг байгуулжээ.

 

Байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн ариун удирдагчийн өмнөх мэдэгдэлд Хятад улс дургүйцлээ илэрхийлсэн байна.

 

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякун лхагва гарагт хэлэхдээ, Далай ламын салан тусгаарлагч мөн чанар, улс төрийн хуйвалдааны талаар бид маш тодорхой байр суурьтай байгаа бөгөөд өндөр сонор сэрэмжтэй хэвээр байна гэжээ. Хятад улс Төвөдийг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг. Цөллөгт байгаа удирдагч газар хөдлөлтийг далимдуулан бүс нутагт нөлөөгөө тэлэх вий гэж Бээжин болгоомжилж байгаа бололтой.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen