Бөөрөлжүүт, Багануурын станцууд эрчим хүчний хэмнэлттэй технологиор үйл ажиллагаа явуулдаг

Бөөрөлжүүт, Багануурын станцууд эрчим хүчний хэмнэлттэй технологиор үйл ажиллагаа явуулдаг

 

2024 онд Монгол Улсын эрчим хүчний системд бодит үр өгөөжөө өгсөн хоёр том бүтээн байгуулалт баригдсан нь Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц болон Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт юм. Эдгээрийг яагаад бүтээн байгуулалт гэж нэрлэж байна вэ гэхээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсын хэмжээнд 40 жилийн дараа анх удаа хийгдэж байгаа өндөр хүчин чадалтай станц бөгөөд цаашид мөн 150 МВт хүчин чадалтай 3 блок станцыг үргэлжлүүлэн барих бөгөөд 2025 онд II блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 

 

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь утаа ялгаруулалт харьцангуй багатай, усны хэрэглээ мөн бусад өндөр хүчин чадлын станцтай харьцуулахад 6-8 дахин бага эрчим хүчний хэмнэлттэй ажилладаг.

 

Харин Багануурын батарей хуримтлуурын станц эрчим хүчийг шөнийн цагаар нөөцөлж хураадаг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй. Энэ нөөцлөлт хангалттай хэмжээнд байж чадвал 50 МВт эрчим хүчийг өдөрт нэг бус удаа ч төвийн системд нийлүүлэх боломжтой гэдгээрээ тун онцлогтой.

Багануурын батарей хуримтлуурын станц 50 МВт хүчин чадлаараа төвийн системд эрчим хүч нийлүүлэхэд 25 мянган айл өрхийн эрчим хүчийг хангах хүчин чадалтай. Ийм хэмжээний эрчим хүчийг дахин 3 удаа нийлүүлэх хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн баригдаж, төвийн системд эрчим хүч нийлүүлж байгаа гэхээр Улаанбаатар хотын хэмжээнд дахин эрчим хүчний дутагдал үүсэхээргүй боллоо. Улаанбаатар хотод дутагдаад байсан 200 МВт эрчим хүчний хэрэглээг 2024 онд тус 2 станц ашиглалтад орсноороо бүрэн нөхлөө. 

 

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд барьж эхэлснээр зөвхөн Бөөрөлжүүтээс гэхэд жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэж, цахилгаан станцад 250, уурхайд 350 нийт 600 хүний ажлын байр нэмэгдэх, татвар хураамж хэлбэрээр сар бүр 2 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, бүс нутагт аж үйлдвэр, аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх урьдчилсан тооцоо судалгааг гаргасан. 

Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас худалдан авч буй тарифаас 30-35 хувиар хямд үнээр улсад нийлүүлж байгаа бөгөөд 28 жилийн турш энэ тарифаар эрчим хүчийг нийлүүлнэ гэх тогтсон гэрээ байгуулаад байгаа билээ. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen