УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах нөхцөл бүрдэв

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах нөхцөл бүрдэв

 

Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, анхан бо­лон давж заалдах шатны шүүхийн за­рим тогтоол, магадлал хуулийн хүчин тө­гөл­­дөр боллоо. Ингэснээр УИХ-ын 126 ги­шүү­ний нэгийн бүрэн эрх хуга­цаа­­наас өмнө дуу­сах нөхцөл бүрдлээ. Тод­руулбал, УИХ-ын сон­гуулийн I той­рог буюу Архангай, Өвөр­хангай, Баян­хонгор аймагт АН-аас нэр дэв­шиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль тогтоолцохоор болсон Даваагийн Цогт­баатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүү­хийн шийдвэрээр тогтоогдсон бол бү­рэн эрх энэ хуулийн 7.3-т заасан ху­га­цаа­наас өмнө дуусгавар болох үн­дэслэл бол­но” гэх заалтыг үндэслэн эгүүлэн та­тах нөхцөл бүр­дээд байна.


УИХ-ын гишүүн Даваагийн Цогт­баа­та­­рын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банк­­ны хэлт­сийн захирлаар ажиллаж бай­­сан нэгэн. Энэ үе­дээ албан тушаалаа ур­­вуу­лан ашиглаж, бус­дад давуу байдал ол­­госон хэрэгт холбогдсон. Ул­маар дуу­лиант “Хөгжлийн банк”-ны гэх хэ­рэгт ял­лаг­дагчаар татагдан шалгуулсан юм. Ин­гээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэр­гийн анхан шатны шүүхээс 2023 оны до­лоо­дугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан ту­шаалтан ал­­бан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байд­лаа урвуулан ашиглаж их хэмжээний хо­хирол учруулсан” гэм буруутайд тооцож, ний­тийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийт­гэсэн билээ.
Харин өнгөрсөн лхагва гарагт та­нил­­цуулсан Улсын дээд шүүхийн Эрүү­гийн хэргийн танхимын хянал­тын шатны шүү­­хийн тогтоолд “Д.Цогт­баатарыг ал­бан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон ду­лаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д да­вуу бай­­дал бий болгосон, Хөгжлийн бан­канд их хэм­жээ­ний хохирол уч­руулсан гэм бу­­руу­тайд тоо­цож, ял шийтгэсэн ан­хан шат­ны шүүхийн тог­тоол хууль ёсны, үн­­дэс­лэлтэй гарсан байх тул шийтгэх тог­тоо­лын холбогдох хэс­гийг хэвээр үл­­дээв” хэмээсэн байгаа. Ха­рин түүнийг бу­­­руут­гасан “Сэлэнгийн герфорд”, “Пи Си Вай” ХХК-д холбоотой үйлдлийг хэ­рэг­­сэх­гүй болгосон билээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Даваагийн Цогт­­баа­тарт холбогдох хэргийг гурван шат­ны шүүх эцэслэн шийдвэрлэж, гурван ком­панид давуу байдал олгосон гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэсэн тогтоол хуу­лийн хүчин төгөлдөр болж буй учраас УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийг үндэслэн эгүүлэн татаж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэх нь хууль тогтоогчдын өөрсдийнх нь эрх мэдлийн, цаг хугацааны л асуудал болов.

 

https://www.unuudur.mn/a/272814

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen