Хуанли 2024 оноос 2025 руу хуудсаа эргүүлж буй энэ үед одон орны энерги бидний амьдралд өөр өөр нөлөө үзүүлж байна. Шинэ он сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг авчирч, бидний замыг өөрчлөх нь дамжиггүй билээ. Тиймээс ордуудын 2025 оны ерөнхий зурхайг хүргэж байна.
Хонь /Aries/ (3-р сарын 20 - 4-р сарын 19)
2025 он хонины ордныхонд өөрчлөлт авчрах жил болох ажээ. Та ирэх оноо нийгмийн сүлжээ, мэргэжлийн харилцаанд анхаарлаа хандуулсан байдалтай эхлүүлэх бололтой. Хүмүүстэй харилцаа холбоо тогтоосноор зарим нэг сорилт бий болж магадгүй ч зорилгодоо хүрэхэд тань тусална гэдгийг санаарай. Дөрөвдүгээр сараас эхлэн сэтгэл хөдлөлийн хувьд өөрийгөө эргэцүүлэн бодох, анагаах үе ирнэ. Энэ үед хааяа ганцаардаж магадгүй ч зорилгоо танин мэдэхэд тань тустай.
Үхэр /Taurus/ (4-р сарын 20 - 5-р сарын 20)
Үхрийн ордныхон 2025 онд ажил мэргэжил, харилцааны аль алинд нь өсөлтийг мэдэрнэ гэжээ. Гуравдугаар сар хүртэлх оддын нөлөөллөөр илүү хариуцлагатай болж, мэргэжлийн амьдралдаа тогтвортой байр суурь бий болгох боломж үүсэх аж. Дөрөвдүгээр сараас нөхөрлөл, хүсэл эрмэлзэлдээ анхаарал хандуулна. Зарим харилцаагаа дахин эргэцүүлж, хэн таны хүсэл мөрөөдөлтэй үнэхээр нийцэж байгааг олж мэднэ гэнэ. Тэвчээртэй байх нь энэ өөрчлөлтийн жилийг удирдах гол түлхүүр юм шүү.
Ихэр /Gemini/ (5-р сарын 21 - 6-р сарын 20)
Ихрийн ордныхны хувьд 2025 он бол өөрчлөлт, өсөлтийн жил юм. Гуравдугаар сар хүртэлх оддын энерги таныг итгэл үнэмшил, боловсрол, аяллаа эргэн нэг харах боломж олгоно. Хэдийгээр боломж хязгаарлагдмал мэт санагдаж болох ч энэ үе таны ирээдүйн ахиц дэвшлийн суурийг тавих ажээ. Дөрөвдүгээр сарын оддын энерги таныг ажил мэргэжил, олон нийтэд харагдах байдалдаа анхаарал хандуулж, шаргуу ажиллахын сацуу хуваариа дагах түлхэц болно. Тэвчээртэй байх нь санхүүгийн асуудал, харилцааны хувьд чухал ач холбогдолтой гэдгийг санаарай.
Мэлхий /Cancer/ (6-р сарын 21 - 7-р сарын 22)
Мэлхийн ордныхны хувьд 2025 он хувь хүний хөгжил, сэтгэл санааны эдгэрэлтийн жил байна гэжээ. Гуравдугаар сар хүртэлх оддын энерги таныг санхүү, харилцаандаа итгэх итгэл, хувийн хүсэл тэмүүллээ үнэлэх сорилттой учруулна. Энэ үе эр зоригийг чинь сорьж болох ч итгэлцэл бий болгож, санхүүгийн асуудалдаа болгоомжтой хандах боломж олгох юм. Өсөлт гэдэг зүйл өөрөө цаг хугацаа, хүчин чармайлтаар ирдэг учраас үйл явцдаа итгээрэй.
Арслан /Leo/ (7-р сарын 23 - 8-р сарын 22)
2025 онд арслангийн ордныхон хувийн болон харилцааны салбарт өсөлт мэдрэх аж. Гуравдугаар сар хүртэлх оддын энерги танд харилцаандаа анхаарлаа төвлөрүүлж, хайр дурлалын амьдрал, карьер, нөхөрлөл, гэр бүлийнхээ талаар эргэцүүлэн бодоход тусална. Ганц бие хүмүүсийн хувьд хамтрагчаасаа юу хүсэж байгаагаа бодож үзэх цаг бол хосуудын хувьд харилцаагаа бэхжүүлэх юм уу, түүндээ сорилт бий болгох тохиромжтой үе гэнэ шүү. Дөрөвдүгээр сараас эхлэн таны амьдралд итгэлцэл, дотно харилцаа, санхүүгийн асуудал гол байр суурь эзэлнэ. Энэ үедээ дотогш өнгийж, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Охин /Virgo/ (8-р сарын 23 - 9-р сарын 22)
Охины ордныхон 2025 онд тодорхой хэмжээний сорилттой тулгарах боловч өсөж сайжрах сайхан боломжууд гарч ирнэ. Гуравдугаар сар хүртэл ажил, эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын хэв маягаа сайжруулахад түлхүү анхаарах хэрэгтэй. Хэдийгээр ажил мэргэжлийн өсөлт удаашралтай байж магадгүй ч таны хүчин чармайлт ирээдүйн бат бөх байр суурийг тань бий болгоно. Дөрөвдүгээр сараас эхлэн харилцаандаа анхаарлаа хандуулна. Хайр дурлал эсвэл нөхөрлөлийн хувьд хөндийрсөн байдлаа засах, итгэлцэл бий болгох цаг юм. Тэвчээр, хичээл зүтгэл эерэг үр дүнд хүргэнэ гэдгийг битгий мартаарай.
Жинлүүр /Libra/ (9-р сарын 23 - 10-р сарын 22)
Жинлүүрийн хувьд 2025 он удаан боловч тогтвортой өөрчлөлтийн жил байх болно. Гуравдугаар сар хүртэл таны бүтээлч байдал, харилцаа холбоо, өөрийгөө илэрхийлэх чадвар бага зэрэг сорилттой нүүр тулж магадгүй юм. Ирээдүйд тогтвортой байдлыг бий болгохын тулд хобби, романтик харилцаанд хөрөнгө оруулах цаг болжээ. Дөрөвдүгээр сараас ажил мэргэжил, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулах нь зүйтэй. Энэ үе таныг дадал зуршлаа сайжруулах, ажил амьдралын тэнцвэрт байдалд хүрэх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд илүү шаргуу ажиллахад түлхэц болох юм.
Хилэнц /Scorpio/ (10-р сарын 23 - 11-р сарын 21)
Хилэнцийн ордныхонд 2025 он хувийн болон ажил мэргэжлийн өсөлт гаргах шилжилтийн үеийг авчирна гэнэ. Гуравдугаар сар хүртэл гэр бүлийн асуудлаа шийдэж, сэтгэл санааны тогтвортой байдал бий болгох нь танд тустай. Дөрөвдүгээр сард бүтээлч байдал, хайр дурлалд анхаарлаа хандуулах бөгөөд энэ үе таныг хувийн сайн чанарууддаа нухацтай хандаж, жинхэнэ харилцааг эрэлхийлэх түлхэц болж өгнө. Яаралгүйгээр аажмаар сайжирч явснаар тогтвортой байдалд хүрнэ гэнэ шүү.
Нум /Sagittarius/ (11-р сарын 22 - 12-р сарын 21)
Нумын ордныхны хувьд 2025 он хувьсал, өөрийгөө сайжруулах жил билээ. Гуравдугаар сар хүртэл харилцааны ур чадвараа дээшлүүлж, ажил хэргийн болон хувийн харилцаан дахь арга барилаа албан ёсных болговол зохилтой. Дөрөвдүгээр сард сэтгэл санааны тогтвортой байдал, гэр бүлийн амьдралд анхаарал хандуулах цаг ирнэ. Та үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт сонирхож магадгүй юм. Тогтвортой ирээдүйн суурийг тавихад сэтгэл санааны хувьд өөрийгөө халамжлах хамгийн чухал шүү.
Матар /Capricorn/ (12-р сарын 22 - 1-р сарын 19)
Матрын ордныхон 2025 онд санхүүгийн болон хувийн байдалдаа ахицтай байх шинжтэй байна. Гуравдугаар сар хүртэлх оддын энерги таныг санхүүгийн зуршлаа үнэлж, зардлаа үнэт зүйлтэйгээ уялдуулахад тусална. Дөрөвдүгээр сараас эхлэн харилцаа холбоо, суралцах, ажил мэргэжил рүүгээ анхаарлаа хандуулна. Энэ үе танаас урт хугацааны амжилт бий болгохын тулд ур чадвар, ялангуяа найз нөхөдтэйгөө харилцах харилцаагаа сайжруулахыг шаардана гэжээ.
Хумх /Aquarius/ (1-р сарын 20 - 2-р сарын 18)
Хумхын ордныхны хувьд 2025 он бол хувийн өөрчлөлт, санхүүгийн хувьд анхаарал хандуулах жил байна. Гуравдугаар сар хүртэл зорилго, зан чанараа эргэцүүлэн бодоход тань оддын нөлөө түлхэц үзүүлнэ. Энэ үе өөрийгөө эрэлхийлж, үүрэг хариуцлагаа дахин тодорхойлоход тусалдаг. Дөрөвдүгээр сараас санхүүгийн тогтвортой байдал, өөрийгөө үнэлэх тал дээрээ илүү анхаарахыг уриалж байна. Түүнчлэн мөнгө, хөрөнгө оруулалтаа зохицуулах тал дээр илүү нухацтай хандах хэрэгцээ үүсэж магадгүй юм.
Загас /Pisces/ (2-р сарын 19 - 3-р сарын 20)
2025 онд Загасны ордныхон хувийн өсөлт хөгжилт, оюун санааны эрэл хайгуулыг эрчимтэй хийнэ гэжээ. Гуравдугаар сар хүртэлх оддын энерги өөрчлөлт, сэтгэл санааны эдгэрэлт, өнгөрснөө орхиход тань туслах аж. Энэ үед ганцаардсан мэт санагдаж болох ч хувь хүний хувьд гүн гүнзгий өсөх боломж юм. Дөрөвдүгээр сараас эхлэн урт хугацааны зорилгынхоо төлөө хариуцлага хүлээх, амьдралынхаа бүх салбарт тогтвортой байдлыг бий болгох урам зоригийг мэдрэх болно.