Хятад улс цагаан сараас өмнө "HMPV"-ийн талаар анхааруулав

Хятад улс цагаан сараас өмнө "HMPV"-ийн талаар анхааруулав

 

Өмнөд Солонгосын засгийн газар болон эрх баригч Ардын хүчний нам нэгдүгээр сарын 27-ны өдрийг түр амралтын өдөр болгох шийдвэрийг Лхагва гаригт гаргажээ. Дорнын зарим орнуудад цагаан сарын баяр нь нэгдүгээр сарын 28-30-ны хооронд болохоор төлөвлөгдөж буй. Улмаар 25-наас 30-ны хооронд тус улсын иргэд зургаан хоног амрах боломжтой. Мөн 31-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөө авсан тохиолдолд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл амрах талаар "The Korea Times" мэдээллээ.

Энэхүү шийдвэр нь дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх засгийн газрын хүчин чармайлтын нэг хэсэг юм.

Харин Хятадын хувьд цагаан сарыг тохиолдуулан энэ сарын 28-наас хоёрдугаар сарын 4-ныг хүртэл амрах төлөвтэй байна. Улмаар тус улсад дотоодын шилжих хөдөлгөөн эрчимждэг тул засгийн газраас "HMPV" вирусээс болгоомжлохыг уриалжээ. Хүний метапневмовирусын (HMPV) өвчлөл нэмэгдэж байгаа нь "COVID-19" тахлын гарз хохирол арилаагүй байхад дахин эрүүл мэндийн хямрал гарах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Тус улсын эрүүл мэндийг яамны мэдэгдсэнээр, "HMPV", томуу А, "Mycoplasma pneumoniae", тэр байтугай "COVID-19" зэрэг олон вирус зонхилж буйг анхааруулсан юм.

"HMPV" нь томуу төст шинж тэмдэг үүсгэдэг бөгөөд амьсгалын замын хүнд өвчин, ялангуяа хүүхэд болон дархлаа сул, суурь өвчинтэй хүмүүст тохиолдож байна.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES, XINHUA

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen