Сар шинээр хэд хоног амрах вэ

Сар шинээр хэд хоног амрах вэ

 

Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт ажилдаа орох юм. Тэгвэл энэ заалтад заалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэнэ. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Энэ жилийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хуульд заасны дагуу гурван өдөр амраад, шинийн 4-нөөс ажлын өдрүүд эхэлнэ” гэсэн хариу өгсөн байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen