Цагаан сараар зургаан хоног амарна

Цагаан сараар зургаан хоног амарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сар шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригийг амралтын өдөр болгохоор боллоо.

Ингэснээр монголчууд сар шинийн баярын өдрийг ажилд баригдалгүй өнгөрөөх боломж бүрдэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 5, 6,7-ний өдрүүд нь сар шинийн баярын өдөр тохиож буй.

Ингэснээр энэ удаад шинийн 1,2,3 буюу хоёрдугаар сарын 5,6,7-н дээр нэмээд 8-ны баасан гаригт амраад үргэлжлүүлэн 9,10-ны бямба ням гаригт амарч хоёрдугаар сарын 11-нд ажилдаа орох нь. Өөрөөр хэлбэл цагаан сараар нийтдээ зургаан хоног амрах нь ээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen