Пакистанд үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Пакистанд үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

 

Пакистанд хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан хүний тоо өнгөрсөн хоногт 36-гаар нэмэгдэж, 1162-т хүрсэн талаар тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас /NDMA/ мэдээлжээ. Тэдний 19 нь өнгөрсөн хоёр долоо хоногийн турш орсон ширүүн борооны улмаас зүүн хэсгийн дүүргүүд нь үерийн гамшигт нэрвэгдээд байгаа, зүүн хойд нутгийн Пунжаб мужид амиа алдсан байна. Үүний зэрэгцээ баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужид есөн хүн амиа алджээ.

 

Пакистанд зургаадугаар сарын дунд үеэс хойш байгалийн гамшигт 72 дүүргийн 33.4 сая оршин суугч нэрвэгдэж, 3554 хүн гэмтэж бэртсэн гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдэгдэлд дурджээ. Мөн орон даяар олон арван мянган байшин барилга, олон тооны зам гүүр эвдэрч сүйдсэн байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen