Согтуу жолооч таван иргэнийг мөргөж гэмтээжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч таван иргэнийг гэмтээжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо офицеруудын ордны урд зам дээр өчигдөр осол гарсан байна. Цагдаагийн байгууллагад "нэг машин гурван хүн мөргөчихлөө" гэх дуудлага мэдээлэл 19.00 цагийн орчимд бүртгэгджээ. Ослын улмаас таван иргэн гэмтсэн гэдгийг албаныхан мэдээллээ.
Мөргүүлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.