Үрэвслийн эсрэг эм, ибупрофен нь гэдэсний салст бүрхэвчийг гэмтээдэг

Үрэвслийн эсрэг эм, ибупрофен нь гэдэсний салст бүрхэвчийг гэмтээдэг

 

Үрэвслийн эсрэг эм болон ибупрофен, напроксен, аспирин зэргийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хамгийн бага тунг хамгийн богино хугацаанд хэрэглэх хэрэгтэй аж. Энэ бол хоол боловсруулах эрхтний эмчийн хувьд танд өгөх хамгийн чухал зөвлөгөө гэнэ. NSAIDs буюу өвчин намдаах эм  нь өвдөлтийг богино хугацаанд эмчлэхэд маш сайн нөлөөлдөг. Эдгээр нь сарын тэмдгийн үед умайг агшаах, судсан дахь цусны урсгалыг зохицуулах зэрэг бие махбодид янз бүрийн зорилгоор үйлчилдэг простагландины үйлдвэрлэлийг дарангуйлдаг бүлгийн эмүүдээс бүрддэг.
Хааяа нэг, хоёр тун уудаг бол санаа зовохгүй байж болох аж. Гэхдээ тогтмол хэрэглэснээр, тухайлбал сард хэд хэдэн удаа эсвэл түүнээс дээш удаа NSAIDs хэрэглэвэл гэдэсний нэвчилтийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, NSAID нь гэдэсний салст бүрхэвчийг гэмтээдэг байна.
Эх сурвалж: Washingtonpost
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen