ТЦА: Гурван хүн мөргөсөн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан

ТЦА: Гурван хүн мөргөсөн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан

 

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шонхор тауэрын ард хэсэгт хоёр машин мөргөлдсөн осол гарчээ. Үүний улмаас замын хажууд зогсож байсан гурван хүн мөргүүлж, маш хүнд гэмтсэн байна.

Тэдгээр хүмүүсийг Гэмтэл, согог судлалын төвд яаралтай хүргэсэн бөгөөд дараалан хагалгаанд орсон, биеийн байдал нь хүнд байгаа аж. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Ослын талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир нарийн мэдээллийг өгөх боломжгүй хэмээн Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen