Х.Нямбаатар: Гэр хорооллын өрхийн тоо нэмэгдсэн учраас агаарын бохирдол буурахгүй байна

Х.Нямбаатар: Гэр хорооллын өрхийн тоо нэмэгдсэн учраас агаарын бохирдол буурахгүй байна

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж хэлэлцсэн байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд оролцож, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: 

-Нийслэлийн агаарын бохирдлыг бий болгож буй хүчин зүйлүүдийг хэрхэн бууруулах талаар хэлэлцлээ. Агаарын давхар эсэл, нүүрс төрөгчийн хийг бууруулах, урт болон дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгууллаа. Үндэсний хороог мэдээж хэрэг албан тушаалын эрэмбээрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж, миний бие нарийн бичгийн даргаар нь ажиллана.

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй гэр хороололд 198 мянган яндан байна гэдэг тооллогыг 2024 оны долоодугаар сард нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан. 2019 онд гэр хороололд 160 мянган айл өрх амьдарч байсан. Тэр үед 350 мянган тонн түлш хэрэглэдэг байсан. Одоо бол 

Би Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч буй арга хэмжээний талаар танилцуулсан. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хамгийн гол хоёр чиглэлд хариулт өглөө. Нэгдүгээрт  Агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашины угаар эзэлж байна. Өдөрт замын хөдөлгөөнд 300-400 мянган автомашин оролцож байна. Энэ бол зөвхөн нийслэлийн төв орчмын нэгдсэн камерын системээр тоологдсон тоо. Эдгээр машинууд азотын давхар исэл ялгаруулдаг бөгөөд нүүрсэн яндангүй машинууд маш их бохирдол ялгаруулж байна. Тиймээс эхний удаад нүүрсэн яндангүй автомашинуудыг явуулахгүй албадлагын арга хэмжээ авна. Мөн дээрээс нь 60 мянган өрхөд гэр байшингаа дулаалж, дулаан алдагдалгүй байлгах талаар зөвлөмж өгч байна. Зуухыг зайлшгүй солих шаардлагатай 84 мянган өрх байна. Сүүлийн үед зуухны шинэчлэлтэй холбоотойгоор шүүмжлэл гарч байна. Нийгмийн шаардлагаас болж энэ асуудлыг зогсоогоод байсан боловч энэ бол зайлшгүй хийх шаардлагатай ажил юм байна. 

Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу одоогийн сайжруулсан түлшний найрлага, технологийг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн. Цаашид 800 км-ийн алсаас мидлинг авчрах уу. Чойр-Нялгын сав газраас хүрэн нүүрс авчирч, перкет үйлдвэрлэх үү гэдэгт судалгаа хийнэ. Мөн приус загварын машинууд нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцож, агаарт хортой бодис ялгаруулж байна. Эдгээр машинуудыг журамлаж, зориулалтын яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авна гэв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen