Өвөрхангай аймагт шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдон 5 тн орчим шатахуун асгарчээ
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн "Тээлийн-Ам” гэдэг газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унасан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдөр Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун тагаараа асгарсан байсан тул чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг зохион байгуулсан.