АНУ-д цар тахлын нөхөн олговроос 200 тэрбум доллар шамшигдуулжээ
АНУ-д цар тахлын үеэр болон дараа нь олгогдсон улсын тусламжаас 191 тэрбум доллар завшигдсан нь хоёр жилийн хугацаанд турш явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд тогтоогджээ. Конгрессийн гишүүдийн тайланд энэ тухай дурдсан байна.
"Луйварчид холбооны ажилгүйдлийн даатгалын систем болон хүмүүсийн хувийн мэдээллийг ашиглан Америкийн татвар төлөгчдөд 191 тэрбум гаруй долларын хохирол учруулсан" хэмээн тайланд өгүүлжээ.
Цар тахлын үед "Цалин хамгаалах хөтөлбөр" хэрэгжүүлэхдээ дор хаяж 64 тэрбум доллар завшсан нь тодорхой болсон. Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих арга хэмжээнд хяналт тавиагүйгээс 200 тэрбум долларын үргүй зардал гаргасан байна.