Дэлхийд анх удаа цохилж буй зүрхийг шилжүүлэн суулгажээ
Италийн Падуя хотод дэлхийд анх удаа цохилж буй зүрхийг шилжүүлэн суулгажээ.
Шинжээчид энэхүү мэс заслыг анагаах ухааны салбарын үсрэлт хэмээн үзэж байна. Энэхүү практикийн тусламжтай эмч нар зүрх шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнг дээшлүүлж, мэс заслын үед зүрх зогсохоос сэргийлж чадна гэж итгэж байна.
Өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд удахгүй эмнэлгээс гарна гэж Падуя хотын эрх баригчид мэдээлжээ.