Эх орноосоо урвасан гэх З.Санждоржийг шүүх хурал 3 дахиа хойшиллоо
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард Тагнуулын байгууллагаас саатуулан цагдан, хорьсон.
Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Улмаар уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.12.19/ хийхээр товлосон боловч прокурор сургалттай гэх шалтгаанаар хойшлуулж, ирэх оны нэгдүгээр сарын 16-ны өдөр товлосон байна.
Сануулахад, шүүгдэгч нарын зүгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу уг хурал өмнө нь хоёр ч удаа хойшилсон юм.