Францын Майотт мужид хар салхины улмаас 11 хүн амиа алджээ

Францын Майотт мужид хар салхины улмаас 11 хүн амиа алджээ

 

Францын Майотт мужид хар салхины улмаас 11 хүн амь насаа алдаж, 250 хүн бэртэж гэмтсэн байна. Амь насаа алдсан хүний тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ.

Мөн тог цахилгаан тасалдаж, агаарын болон хуурай замын тээврийн үйлчилгээ бүрэн зогсож, олон тооны зам, гүүр эвдэрч сүйдсэн байна. Майотт мужийг 90 жилийн өмнө хүчтэй хар салхи дайрч байжээ.

Эх сурвалж: reuters.com, ОБЕГ

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen