“Өсөлтөө хамтдаа тэмдэглэе” урамшуулалт аян эхэллээ

ХААН Банк  шинэ жилийн баярын өдөрт тань гэрэл нэмэх картын урамшуулалт аянаа зарлалаа.
Хэрвээ та Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карттай бол 2024 оны 12-р сарын 16-наас 12-р сарын 31-ний өдрийг дуустал дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ 30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тухайлбал, та картаа ХААН Банкны ПОС төхөөрөмжид шууд уншуулснаар 5-15 хувийн хөнгөлөлт, харин картаа Digi Pay аппликэйшнд холбон төлбөрөө төлснөөр 10-30 хувийн хөнгөлөлт авах боломжтой юм. Та ЭНД дарж сонгогдсон байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
undefined
undefined
Жишээлбэл, Priority дебит карттай харилцагч А байгууллагаас 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд:
  • Биет картаар ПОС төхөөрөмжид уншуулж төлбөр хийвэл 15% буюу 300,000 төгрөгийн хөнгөлөлт,
  • Digi Pay аппликэйшнд холбосон картаараа төлбөр төлсөн тохиолдолд 30% буюу 600,000 төгрөгийн хөнгөлөлт авах боломжтой.
Хэрэв танд дээрх нэр дурдсан картууд байхгүй бол яг одоо Khan Bank аппликэйшнээрээ захиалан хүссэн газартаа хүргүүлэн авч, аянд амжиж оролцоорой.
Хэрэв Digi Pay аппликэйшн гар утсандаа суулгаж авч амжаагүй бол ЭНД дарж татан аваад, картаа холбон урамшуулалдаа хамрагдаарай. Тус аппликэйшн нь ямар ч шимтгэл хураамжгүй, гүйлгээ хийхэд хялбар, хурдан бөгөөд байнгын хөнгөлөлт, урамшууллаар дүүрэн гэдгийг ташрамд дуулгахад таатай байна.
Жич: Урамшуулалд ХААН Банкны бизнес кредит карт болон онлайн худалдан авалтад хамаарахгүйг анхаарна уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen