Тус гомдлыг гаргасан хохирогч өөрийнхөө жинхэнэ нэрийг нууцалж, "Жэйн Доу" хэмээн нэрлээд байв. Гэвч шүүхээс хохирогчийг нэрээ ил гаргахыг шаарджээ. Үүнийг үндэслэн өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нэрээ зарласан бөгөөд АНУ-ын алдарт хөл бөмбөгч Эдминтон Ойлэрс-ийн хуучин эхнэр Анна Кэйн байжээ.
Тэрээр 2000 онд шагнал гадуулах ёслолын дараа зохион байгуулдаг үдэшлэгт оролцож байх үедээ Жэй Зи, Дидди нарт хүчиндүүлсэн. Тэр үед хажууд өөр нэг олны танил эмэгтэй хүн харж байсан бөгөөд тухайн үед өөрийгөө 13 настай байсан гэж мэдүүлжээ.
Энэхүү хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэл болон тодорхой баримт, нотолгоонуудад үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Харин энэ талаар реппер Жэй Зи уг гомдлыг үндэслэлгүй, мөнгө нэхэх зорилготой гэж няцаажээ. Мөн түүний өмгөөлөгчид уг хэргийг худал, зохиомол хэмээн мэдэгдэж, хохирогчийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна.
Эх сурвалж: Teen Vogu