Яагаад ямар ч шалтгаангүйгээр хөхрөлт үүсдэгийг тогтоожээ
Бие организмд өөх багасах, өвчин намдаах эм /аспирин, ибупрофен/ хэрэглэхэд гаднын нөлөөгүй бие хөхрөлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Их Британийн эмч Мартин Скарр сэрэмжлүүлжээ.
Ялангуяа өндөр настнуудад ямар ч шалтгаангүйгээр хөхрөх тохиолдол элбэг гардаг байна. Энэ нь арьсан доорх хялгасан судсыг хамгаалдаг өөхөн давхарга нимгэрсэнтэй холбоотой аж. Мөн аспирин, ибупрофен болон цус шингэлэх эм хэрэглэхэд хөхрөлт үүсдэг байна. Зарим байгалийн гаралтай эмчилгээний бэлдмэлүүд, тухайлбал, гинкго билоба болон хүн орхоодой мөн бага зэрэг хөхрөлт үүсэхэд нөлөөлдөг байна. Харин эдгээрийн үйлчлэлийн механизм сайн судлагдаагүй байна.