Аспирин хорт хавдрыг зогсоох шидтэй


download (9)

Америкийн эрдэмтэд "Аспирин эм аливаа хавдрын эсрэг үйлчилгээтэй. Энэ эм бол хавдрын эсүүдийг устгаж, хорт хавдрын өсөлтийг зогсоох шидтэй” хэмээн мэдэгдлээ. Салицилийн хүчил бол манай гарагийн хамгийн эртний эмийн нэг. Эмч нар сүүлийн жилүүдэд аспирин болон салицилийн хүчилтэй бусад эмийг ихэд сонирхож судалж, хавдрын эсрэг үйлчилгээтэйг олж тогтоожээ.

Эрдэмтэд аспирин ашиглан туршилт хийсний үр дүнд шилэн гуурсан доторх, мөн туршилтын оготны хавдрын өсөлтийг сааруулж чадсан талаар "eLife” сэтгүүлийн нийтлэлд бичсэн байна. Тодруулбал, үрэвсэл үүсгэгч ба хавдрын эсүүдийг тасралтгүй өсөн олшроход хүргэдэг уургуудын үйл ажиллагааг аспирин дарамталдаг аж.
images (16)
Аспирин бол шулуун гэдэсний болон зарим хавдар, лейкемийн эсрэг үйлчилгээтэй. Энэ эмийн ачаар дархлааны эмчилгээний үр дүн хэд дахин ихэсч, химийн эмчилгээний дараа амьд үлдэх магадлал 15-20%-иар нэмэгддэг гэж эрдэмтэд мэдэгджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen