Эрдэмтэд массаж, зүү эмчилгээ үр дүнтэй болохыг баталжээ

Эрдэмтэд массаж, зүү эмчилгээ үр дүнтэй болохыг баталжээ

 

Зүү эмчилгээ болон массаж нь хорт хавдрын сүүлийн шатны яс, булчингийн өвчний үед үр дүнтэй болохыг судалгаа харуулжээ.

“JAMA Network Open” сэтгүүлд бичсэнээр, судалгаанд хорт хавдрын сүүлийн шатанд орсон болон эмчилгээгүй болсон 298 өвчтөн оролцжээ. Оролцогчид дунджаар дөрвөн жил орчим хорт хавдраар шаналж байгаа ба тал нь өвчин намдаах эм хэрэглэж байжээ. Туршилт эхэлснээс 26 долоо хоногийн дараа зүү эмчилгээ болон массаж хийлгэж байсан өвчтөнүүдийн өвчин буурч, ядаргаа нь багасаж, нойр нь сайжирч, өвчин намдаах эм хэрэглэх нь багассан байна. Энэ хоёр төрлийн эмчилгээний үр дүн хооронд ихээхэн ялгаа ажиглагдаагүй байна. Массаж хийлгэсэн өвчтөнүүдэд толгой өвдөх, тухайн биеийн хэсэгт өвчин орох зэрэг сөрөг үр дагавар ажиглагдсан бол зүү эмчилгээ хийлгэсэн хүмүүст зүү тавиулсан хэсэгт цус гарах, хөхрөх, хөндүүрлэх зэрэг сөрөг үр дагавар илэрчээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen