Б.Жавхлан: Даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулж байна

Б.Жавхлан: Даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулж байна

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

 

Даатгалын тухай хуулийн дагуу Сангийн яам даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулан Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах эрхийг хэрэгжүүлж байна. Тэгвэл СЗХ даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хуулийн хэрэгжилтийг хянан, энэ талын чиг үүргийг хэрэгжүүлж буйг тэрбээр мэдээллээ. Даатгалын салбарт тулгамдаж буй:

  • Заавал даатгалын буюу хохирогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах,
  • гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх,
  • даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх,
  • дотоодын давхар даатгалын тогтолцоог дэмжих зорилгоор эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэв.  

Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна. Даатгалыг олон нийтэд таниулах, нэг хувийн өөрчлөлтийг нийгэмд бий болгох зорилго бүхий “Жилийн хамгийн том нэг хувь” нөлөөллийн аяныг даатгалын салбарынхан болон мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар  төлөвлөжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen