Даатгуулагч нь СЗХ-нд ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ бүртгүүлсэн аль ч компанид даатгуулах эрхтэй

 

Санхүүгийн зохицуулах хороо даатгалын үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, зохицуулалтыг сайжруулах зорилгоор олон улсын практикийн дагуу зээлдэгчид болон банкийг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг оновчтой хэлбэрээр бий болгосон. Энэ ажлын хүрээнд “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ыг батлан мөрдүүлж байгаа билээ.

Журам хэрэгжсэнээр ердийн болон урт хугацааны даатгалын компаниудын аль алины оролцоог хангаж, даатгуулагч, зээлдэгч нар өөрсдийн сонголтоор даатгалын эрсдэл, даатгалын компаниа сонгох боломжийг бүрдүүлсэн. Мөн даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ, хураамж, нөхөн төлбөрийг тодорхой болгож, санхүүгийн эрсдэлээс хамгаалах, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой юм.

Ипотекийн даатгал нь “Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал”, “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал” гэсэн 2 төрлийн даатгалын бүтээгдэхүүн буюу даатгалын гэрээнээс бүрдэнэ. “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүний хувьд ердийн даатгалын компани нь зөвхөн гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвар 70 буюу түүнээс дээш хувиар алдах тохиолдлыг даатгах бол урт хугацааны даатгалын компани аливаа шалтгаанаар буюу гэнэтийн ослын болон өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс хувь алдах тохиолдлыг даатгана.

Даатгуулагч нь ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ Хороонд бүртгүүлсэн аль ч даатгалын компанид даатгуулах эрхтэй юм. Тухайн компани нь даатгалын гэрээгээр хамгаалах эрсдэл, даатгалын хураамжийн хувь, даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл зэргээс хамаарч даатгагчаа сонгох, даатгалын зуучлагч банк нь даатгалын гэрээний талаар зөвлөмж өгөх, даатгуулагчийг сонголт хийх боломжоор хангах ёстой. Мөн даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж,  журмын 3 дугаар хавсралтад заасан “Мэдүүлгийн маягтын загвар”-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулж ажиллах үүрэгтэй болно.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen