ЖАЙКА-гийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадаг хүлээн авч уулзав

ЖАЙКА-гийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадаг хүлээн авч уулзав

 

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадаг энэ сарын 12-нд хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар дэд сайд Г.Амартүвшин манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр ЖАЙКА-гаас хэрэгжүүлж ирснийг онцолж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар мэдээлж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлүүдийн талаар санал солилцов.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen