Хятад, Монголын бүтээн байгуулалтын ажлын хурал болов

Хятад, Монголын Эрээнхот-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлын хурал  04-р сарын 23-нд болж, Хятад, Монгол хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн явц, дараагийн ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

 Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлгөөний дарга Чао Гэ хуралд оролцож, хотын захиргааны орлогч дарга Лай Шянхуа хурлыг даргалав. Уулзалтад Замын-Үүдийн чөлөөт бүсийн удирдлагын хорооны дарга Ц.Ганбат, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын Тэргүүн комиссар Х. Эрдэнбулган, Шанхайн Зам Харилцааны Их Сургуулийн шинжээчийн баг зэрэг оролцов. Уулзалтаар хоёр тал Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах хүсэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, гол салбарын төлөвлөлтийн талаар товч мэдээлэл хийсэн байна. Тэд Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний урьдчилсан ажлын явц, хамтын ажиллагааны бүс дэх мэдээлэл солилцох, нөөц баялгийг хуваалцах, хөрөнгө оруулалтыг дэмжих талаар гүнзгийрүүлэн ярилцаж, саналаа солилцов. Хоёр тал энэхүү солилцоо, хэлэлцүүлгийг илүү ойр дотно харилцаж, хамтран ажиллах боломж болгон ашиглан, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг ахиулан, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээ болгон байгуулна гэдгээ илэрхийлэв.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Ардын Сайт
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen