НАТО-гийн дээд хэмжээний сюрпризгүй уулзалт

НАТО-гийн дээд хэмжээний сюрпризгүй  уулзалт

 

Вильнюст болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт хоёр ч сюрпризтэй байх болов уу гэсэн хүлээлт байсан ч тийм зүйл болсонгүй. Юу гэвэл Швед улс НАТО-гийн гишүүн болсонгүй,  Украин эвсэлд шууд урилга хүлээж авсангүй.

НАТО Беларусийн хилээс ердөө 30 км-ийн зайд түүхэн шийдвэр гаргахаар хуралдах гэж байгааг дээд хэмжээний уулзалтын зочид ч, сэтгүүлчид ч сайн мэдэж байсан байх. 

Вильнюс зочдоо гудамжиндаа машингүй, хүмүүсгүй, төв замынхаа хоёр уулзвар тутамд цагдаа, цэрэг,  тэнгэрт нисдэг тэрэг, нисэх онгоцны буудал дээрээ агаарын довтолгооноос хамгаалах "Patriot" системтэй угтав.

Дээд хэмжээний уулзалтын өмнөхөн НАТО-гийн зарим улсын албаны хүмүүс зэвсэгт мөргөлдөөнтэй улс орон эвсэлд нэгдэх боломжгүй гэдгийг янз бүрийн хэлбэрээр тодорхой хэлсэн. Энэ дайн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй тул ийм нөхцөлд Украйнд урилгын огноо өгөх боломжгүй. Мөн эвслийн нэг ч улс үүнд шууд оролцохыг хүсдэггүй.

Гэвч Зеленский Литва руу явж байна гэсэн мэдээ хүмүүсийг гайхамшигт найдаж эхлэхэд хүргэсэн юм.  

Зеленскийг Вильнюс хотод ирэхэд зохион байгуулагчид АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны оролцсон хэлэлцүүлгийг гэнэт цуцалжээ. Дараа нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн хэвлэлийн бага хурал хагас цаг хойшиллоо... Гэвч гайхамшиг болсонгүй.

НАТО-д элсэхийн тулд Украин хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх ёстой. Сэтгүүлчид ямар нөхцөл байгааг дор хаяж таван удаа асуухад Столтенберг таван удаа бүгд өөр өөр хариулт өгөв. Тухайлбал,  шинэчлэл, эсвэл авлига, нэг бол дайныг дуусгах гэхчлэн.

Уулзалтын үеэр украинчуудын оронд Шведүүдэд баяр хүргэсэн бөгөөд Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжсэн явдал байв.

Эх сурвалж: ВВС

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen