Ж.Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ

Ж.Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ж.Байден мягмар гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэл хийх үеэрээ “эхлүүлсэн үйл хэргээ дуусгах” боломжийг олгохыг сонгогчдоосоо хүсжээ. Тэрбээр 2020 оны сонгуулийн кампанит ажлаа мөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхлүүлж байв. Өдгөө 80 настай Ж.Байден хэдийнээ АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм. Хэрвээ тэрбээр 2024 оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь дуусах үед 86 нас хүрнэ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen