ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд 3 хувьтай байх төлөвтэй байна

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд 3 хувьтай байх төлөвтэй байна

 

Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийг ирэх таван жилийн хугацаанд ойролцоогоор 3 хувьтай байна хэмээн урьдчилан таамаглаж байна гэж тус байгууллагын тэргүүн Кристалина Георгиева пүрэв гарагт мэдэгдлээ.
Энэ нь ОУВС-гийн 1990 оноос хойших дунд хугацааны хамгийн сул өсөлтийн төсөөлөл болж байгаа бөгөөд сүүлийн 20 жилийн дундаж 3.8 хувиас доогуур байгааг К.Георгиева онцлон хэлжээ.
Түүний хэлснээр, өсөлтийн ийм хурд нь коронавирусний цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хохирлыг арилгах, ядуурлыг бууруулахад мөн хүндрэл учруулна. 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлт Украины дайн болон түүний өргөн хүрээний үр дагавраас шалтгаалан өмнөх оныхтой харьцуулахад тал орчим хувиар буюу 6.1-ээс 3.4 хувь болтлоо буурсан юм.
“Хэдийгээр ихэнх өндөр хөгжилтэй орнуудын хөдөлмөрийн зах зээл, хэрэглээний зардал тогтвортой байгаагаас гадна Хятад улс хилээ нээснээс хойш тодорхой өсөлтүүд гарч байгаа ч ирэх таван жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувьтай хэвээр байх төлөвтэй байна” гэж ОУВС-гийн тэргүүн ярьжээ.
Мөн Төв банкуудын бодлогын хүүгээ өсгөх шийдвэр эрэлтэд нь нөлөөлж байгаа АНУ болон еврогийн бүсийн эдийн засгийн идэвхжил саарч байгааг дурдаад, өндөр хөгжилтэй орнуудын 90 орчим хувь нь “энэ онд өсөлтийн хурд нь буурах төсөөлөлтэй байгааг” нэмж хэлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen