“Хүчит шонхор” зах зөвшөөрөлгүйгээр тоглоомын газар ажиллуулсан зөрчил гаргажээ

“Хүчит шонхор” зах зөвшөөрөлгүйгээр тоглоомын газар ажиллуулсан зөрчил гаргажээ

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2746 хүн халдвар авснаас 1876 нь нийслэлийн иргэн  байгаа юм. Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүний тоо нэмэгдэж буй.Иймээс халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг албаныхан онцолж байна.Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зорилгоор хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа.
Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны байдлаар 3460 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг гурван ээлжээр ажиллан, 2112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг шалгалаа.
Шалгалтын үеэр нийт 710 зөрчил илэрсний 558  нь коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг зөрчжээ. Түүнчлэн тусгай нөхцөл шаардлага зөрчсөн, цагийн хуваарь хэтрүүлэн үйлчлэх, насанд хүрээгүй хүн ажиллуулж, согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.
Үйл ажиллагааг явуулахыг түр хязгаарласан аж ахуй нэгжүүдээс Баянзүрх дүүргийн “Хос” дэн буудал, Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор” зах зөвшөөрөлгүй тоглоомын газар ажиллуулсан зөрчил гаргасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийн 47.9 хувь буюу 340-ийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах арга хэмжээ авчээ.
Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг мөрдөж, хариуцлагатай байхыг хяналт, шалгалтын байгууллагууд уриалж байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen