Зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм.

Мөн энэ цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан мөрдөж ажиллахыг хүнсний зах, худалдааны төвүүдийн удирдлагад даалгалаа. Түүнчлэн захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Хуваалцах:

Сэтгэгдэл