Шумуулд хазуулснаа хэрхэн эмчлэх вэ?

Шумуулд хазуулснаа хэрхэн эмчлэх вэ?

 

Халууны зуны өдрүүдэд шумуул гэдэг том дайсан гарч ирдэг. Энэ үеэр шумуулд байнга хазуулаад, ямар ч арга хэрэглээд үр дүнд хүрэхгүй байвал дараах аргыг хэрэглээрэй.
1. Савантай ус
Шумуул хазсан газраа битгий мааж. Хамгийн түрүүнд савантай хүйтэн усаар шавшаарай. Маажсанаар улам л загатнах нь нэмэгдэж, халдварт өртөх эрсдэлтэй.
2. Мөсөөр жин тавих
Үрэвссэн газраа мөс тавьснаар загатнааг дамжуулагч мэдрэлийн төгсгөл мэдээ алдана.
3. Каламин түрхлэг
Каламин бол цайрын исэл, төмрийн ислийн холимог юм. Энэ бэлдмэл арьсыг хөргөж, загатнааг намжаадаг. Эмийн сангуудаар зарагддаг.

  1. Овъёосны агшаамал

Хазуулсан газартаа овъёосны агшаамал түрхэхэд л загатнаа, үрэвсэл хоромхон зуур арилна. Энд тэндгүй хазуулсан бол овъёосны ваннд орсон ч болно.

  1. Зөгийн бал

Хазуулсан газар загатнаад шаналж байвал зөгийн бал түрхчих. Шарх хурдан этгээд, хазалтыг намдаана.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen