Хачигт хазуулсаны улмаас нэг хүн нас баржээ
Орхон аймагт энэ оны эхний 5 сарын байдлаар 21 хүн хачигт хазуулсанаас 4 нь хачигт халдвараар өвчилж нэг хүн нас барж нэг хүний биеийн байдал хүнд байна. Хачигт хазуулсан иргэд 2040 насных байна. Тэд Булган аймгийн Бугат, Хангал, ХутагӨндөр, Майнт, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумдад зорчих үедээ хачигт хазуулсан байна.
Хачигт халдвар нь хүн, малд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд хачигт энцефалит, хачигт риккетсиоз, хачигт боррелиз гэсэн өвчин 2005 оноос бүртгэгджээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд хачигт боррелизын 61, хачигт риккетсиозийн 59, хачигт энцефалитийн 12 тохиолдол бүртгэгдэж хоёр хүн нас барсан байна. Харин Орхон аймагт 2016 онд хачигт энцефалитийн хоёр, хачигт риккетсиозийн нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Хачигт энцефалит нь төв мэдрэлийн систем гэмтээдэг, хоруу чанар ихтэй. Дамжуулагч нь хусны хачиг. Иймд иргэд хавар хусны шүүс бэлдэх зорилгоор ой модоор их явдаг. Гэвч тод өнгийн хувцас, малгай өмсөөгүйгээс хачигт хазуулсан болон хувцсанд наалдсанаа анзаардаггүй байна. Хачигт энцефалит нь вирусээр үүсгэгдэг тул өвчлөгсдийн 2025 хувь нь нас бардаг гэнэ. Уг хачиг манай улсын зургаан аймагт тархалттай.
Хачигт риккетсиоз нь бэлчээрийн буюу малын хачиг. Нянгаар үүсгэгддэг толбот тууралтаар илэрдэг.
Хачигт боррелиоз нь нянгаар үүсгэгддэг, томоохон үеүд болон захын мэдрэлийн үрэвсэл үүсгэдэг ажээ