Дэд сайд Б.Батцэцэг ханаж цаддаггүй хатагтай юу?
Дэд сайдын суудалд авирч амжсан Б.Батцэцэгийн /МАН/ компани болох "МӨНХИЙН ҮСЭГ” бүх тендерийг хамж байна.
Сүүлийн томоохон тендерүүдээс гэвэл:
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын NRSO-01, NRSO-03 тоот тендер
- Зам тээврийн яамны "Бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээний тендер” 2014 оноос хойш тасралтгүй
- Байгаль орчин ногоон хөгжлийн яамны мал сүрэг, ой модны чиглэлээр олгодог бүх гэрчилгээг хэвлэх тендер
- Цагдаагийн ерөнхий газрын төрөл бүрийн торгууль, шийтгэлийн баримт хэвлэх тендер
- ЕБС-ын энэ жилийн сурах бичгүүдийг хэвлэх тендер
Ганцхан энэ ДЭД САЙДЫН компанид "ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР” олгосон тендерүүд:
- Бүх шатны сонгуулийн санал өгөх хуудас хэвлэх онцгой эрхийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр бүхэлд эзэмшдэг (бүх насаараа эдлэх хосгүй эрх)
- Архи, тамхины онцгой албан татварын лац хэвлэх онцгой эрх (мөнгөн дэвсгэртээс дутахааргүй Монголд хамгийн ашигтай хэвлэлийн бүтээгдэхүүн)
Эдгээр тендерүүдийг дэд сайдын компанид олгохдоо цаг хугацааны ямар ч хязгаар тогтоож өгдөггүй, хэчнээн жил ч тасралтгүй хийж болохоор зохицуулалт хийж өгдөг нь гайхамшиг.
Хамгийн сүүлд энэ компанид олгосон жижиг тендер л гэхэд "Төрийн банкны маягт хэвлүүлэх тендер”-т оролцогч бусад компаниудаас даруй 80 сая төгрөгөөр илүү үнээр уг тендерийг булаан авч чаджээ.
SHUURHAI.MN