Арабын Нэгдсэн Эмират улс их хэмжээний зэвсэг, цэргийн техник худалдан авна

 

14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “IDEX 2019” Олон улсын зэвсгийн үзэсгэлэн нээгдсэнээс хойш Арабын Нэгдсэн Эмират улсын Зэвсэгт хүчин нийт 4,87 тэрбум дирхам буюу 1,8 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг, цэргийн техник хэрэгслийг худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ.

Хуурай замын цэргүүдэд зориулан 2,428 тэрбум дирхам буюу 898 сая ам.долларын байлдааны “Arma” хуягт машинуудыг Арабын Нэгдсэн Эмират улсын Зэвсэгт хүчинд нийлүүлэх гэрээ хийсэн нь хамгийн том хэлэлцээр болжээ. Харин Орос улстай БМП-3 явган цэргийн байлдааны машинд зориулагдсан 100 мм-ийн зэвсэг нийлүүлэх 21,4 сая ам.долларын гэрээ байгуулжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen