УНТЭ-ийн орлогч захирал Б.Түвшинтөрийн араас ХСҮТ, ГССҮТ, II эмнэлгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байна

УНТЭ-ийн орлогч захирал Б.Түвшинтөрийн араас ХСҮТ, ГССҮТ, II эмнэлгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байна

 

Өнгөрөгч өдрүүдэд АТГ-т  УНТЭ-ийн орлогч захирал Б.Түвшинтөр нарыг шалгаж байгаа мэдээлэл ил болсон. Тэрбээр тус эмнэлэгийн аж ахуйн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа бусдаас авилга авч, тендер өгсөн байж болзошгүй гэх гомдол ирж нотлох баримтын мөрөөр шалгаж үзэхэд гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байсан тул үргэлжүүлэн шалгаж байгаа ажээ.

Түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц 1, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц 1, орон сууц 3, өндөр үнэлгээтэй автомашин 2-ыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байсан гэдгийг эх сурвалж онцолж байна. 

Үүгээр зогсохгүй Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын төв 2-р эмнэлэг  нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг эрүүл мэндийн салбарын байгууллагын нэр бүхий удирдах албан тушаалтнуудад эмийн хууль тогтоомж зөрсөн, худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн, хээл хахууль авч бусдад давуу байдал үүсгэсэн зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар дээрх хэргийн мөрөөр хэд, хэдэн ноцтой нотлох баримтууд илэрсэн бөгөөд үүний сэжүүр нь өнөөгийн УИХ, Засгийн газрын зарим гишүүд рүү чиглэж байгаа гэв.

 

https://isee.mn/n/69298

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen