Дорнод аймгийн Халх гол суманд 3200 га хээрийн талбай түймэрт өртжээ

Дорнод аймгийн Халх гол суманд 3200 га хээрийн талбай түймэрт өртжээ

 

Дорнод аймгийн Халхгол сум Ялалт багийн "Тамсаг булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 13:12 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраасан байна. Уг түймэрт 3200 га хээрийн талбай өртөж шатжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen