Дорнод-Дарьгангын тал нутагт цас орж хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Дорнод-Дарьгангын тал нутагт цас орж хөрсөн дээр цочир хүйтэрнэ

 

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур орны шинжилгээний газар анхаарууллаа. Тус бүс орчмоор цас орсон байгаа аж. 

Энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +11...+16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen