Цахилгаан тамхины шинэ аюулыг тогтоожээЦахилгаан тамхины шинэ аюулыг тогтоожээ

Цахилгаан тамхины шинэ аюулыг тогтоожээЦахилгаан тамхины шинэ аюулыг тогтоожээ

 

UNC Laneberger Хавдар судлалын төвийн (АНУ) эрдэмтэд тамхи татах нь хамрын хөндийн ашигтай бактерыг устгаж, амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнг Nicotine and Tobacco Research (NTR) сэтгүүлд нийтлэв. Судлаачид тамхи татдаггүй 20 хүн, тамхи татдаг 28 сайн дурын ажилтан, уламжлалт тамхийг илүүд үздэг 19 хүнээс хамрын хучуур эдийн шингэний дээж цуглуулсан. Дараа нь тэд хамрын микробиом дахь бактерийн төрөл, тоог тодорхойлохын тулд генетикийн дарааллыг ашигласан байна.

 

Үр дүн нь тамхичдын хоёр бүлгийн хамрын бичил биетэнд алтан стафилококк (Staphylococcus aureus) зэрэг хортой нянгийн илүүдэл байх магадлал өндөр байгааг харуулсан. Эдгээр нь амь насанд аюултай халдвар үүсгэж, уушигны архаг бөглөрөлт өвчин, астма үүсэхэд хувь нэмэр оруулдаг.

 

Тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад Lactobacillus iners гэж нэрлэгддэг нэг л ашигтай бактери нь тамхи татдаг хүмүүсийн дунд илэрсэн байна. Энэ нь бие махбодийг амьсгалын замын өвчнөөс хамгаалж чаддаг юм. Тамхи татах нь хамрын салст бүрхэвчийн дархлааны үйл ажиллагааг өдөөж болно гэж эрдэмтэд дүгнэжээ. Үүний зэрэгцээ сөрөг нөлөө нь хүйс, бие дэх никотины метаболитын хэмжээ зэргээс шалтгаалан өөр өөр хэлбэрээр илэрдэг байна.

 

 

З.БАТЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen