Хятадад хачигаар халдварладаг "WELV" вирус гарчээ

Хятадад хачигаар халдварладаг "WELV" вирус гарчээ

 

Зарим тохиолдолд мэдрэлийн өвчин үүсгэдэг "WELV" нэртэй вирус Хятадад гарчээ. Уг вирус 2019 онд Жинжоу хотод анх 61 настай өвчтөнөөс илэрсэн. Тухайн өвчтөн хачиганд хазуулсан бөгөөд хазуулснаас хойш тав хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнд халуурах, толгой өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч байсныг "The New England Journal of Medicine" сэтгүүл нийтэлжээ. Тархи, нугасны шингэн дэх лейкоцитийн хэмжээ ихэссэнээс болж нэг өвчтөн комд орсон тохиолдол мөн гарч байсан.

Анхны тохиолдлын дараа судлаачид Хятадын хойд хэсэг нарийн судалгаа хийж, янз бүрийн газраас 14600 хачиг цуглуулсан байна. Тус вирус нь хонь, адуу, гахай болон мэрэгч амьтдаас олджээ.

Эмчилгээний дараа бүх өвчтөн эдгэрсэн ч хулганууд дээр хийсэн лабораторийн туршилтуудаас харвал "WELV" нь үхлийн аюултай халдвар үүсгэж, мэдрэлийн системд нөлөөлж болзошгүй аж.

Эх сурвалж: NDTV

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen