Дмитрий Медведев: АНУ удахгүй болох шинэ иргэний дайнд сүйрнэ

Дмитрий Медведев: АНУ удахгүй болох шинэ иргэний дайнд сүйрнэ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон тус улсын  Ерөнхий сайд асан Дмитрий Медведев өнгөрсөн бямба гарагт мэдэгдэл нийтэлж, АНУ удахгүй болох шинэ иргэний дайнд сүйрнэ гэжээ.

2022 оны хоёрдугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авч, Оросын хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад хэд хэдэн мянган хориг арга хэмжээ авсан. Ерөнхийлөгч Жо Байден арванхоёрдугаар сард ОХУ-д томоохон гүйлгээ хийхэд тус дөхөм болдог гадаадын банкуудад  хориг тавихыг зөвшөөрсөн захирамж гаргах зэргээр  АНУ тавьсан хориг арга хэмжээгээ аажмаар өргөжүүлсээр байна. ОХУ-ын батлан хамгаалах салбарыг дэмждэг пүүсүүдтэй бизнес эрхэлдэг банкуудыг санхүүгийн системээс нь хаана гэж Вашингтон сүрдүүлсэн. "Дональд Трамп Оросын эсрэг хориг арга хэмжээгээ цуцална гэж сүрдүүлсэн. Гэхдээ тэр үнэхээр сонгогдвол үүнийг хийх болов уу. Үгүй ээ, мэдээж үгүй. Трамп бол хачирхалтай нарциссист, гэхдээ тэр прагматик хүн. Трамп хориг арга хэмжээнүүд нь дэлхий дээрх долларын ноёрхлыг сүйтгэдэг гэдгийг ойлгодог.  Харин Харрис яах вэ. Түүнээс гэнэтийн зүйл хүлээх хэрэггүй гэж бодож байна” гэжээ. Тэрбээр “20-р зууны туршид ЗСБНХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд авч байсан бөгөөд 21-р үед энэ хориг арга хэмжээнүүд  буцаж ирсэн” гэсэн байна.

https://www.newsweek.com/putin-ally-dmitry-medvedev-predicts-us-collapse-imminent-civil-war-1950276

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen