Дорнод аймгийн Дашбалбарт 100 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 120 хүүхэд амьдарч байна

Дорнод аймгийн Дашбалбарт 100 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 120 хүүхэд амьдарч байна

 

Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Дорнод аймгийн Дашбалбар сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.

Тус сум нь Улаанбаатар хотоос 900 км зайтай алслагдсан учир багш, ажилтаны хүний нөөцийн хомсдол үүссэн. Ерөнхий боловсролын сургууль нь 69 багш, ажилтантай, сургуулийн хоёр байранд 640 сурагч хичээллэдэг.

1978 онд ахлах, дунд ангийн сургуулийн байр ашиглалтад орж, 2019 онд их засвар хийсэн бол бага ангийн сургуулийн барилгыг 2013 онд ашиглалтад оруулж, 2023 онд сумын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийжээ.

2016 онд ашиглалтад орсон 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байранд 2024-2025 оны хичээлийн жилд 120 хүүхэд хамрагдаж байна.

Гэвч сургуулийн барилга нь өвлийн улиралд дулаан алдагдал ихтэй, хананд цууралт үүссэн учир сурагчид гадуур хувцастай хичээллэдэг талаар захирал Б.Балсанханд тайлбарлав.

Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу багш, ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл байдал, ажлын цаг, ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, аливаа төрийн дарамт, хүчирхийллээс ангид байх нөхцөлийг шалгаж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж буй дүрэм, журам хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ хийнэ гэдгийг ХЭҮК-оос мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen